Үйлчилгээний ерөнхий нөхцөл
be4u Сүлжээний үйлчлүүлэгч, гишүүд энэхүү журмыг даган мөрдөх үүрэгтэй. Үйлчилгээний нөхцөлд ямар нэгэн өөрчлөлт орвол бид урьдчилан сануулга өгөхгүй бөгөөд харин гишүүд үйлчилгээний нөхцөлийг хамгийн сүүлийн байдлаар www.be4u.mn вэб хуудаснаас унших боломжтой.
Үйлчилгээний зорилго
Мобиком корпорациас "Be..." үйлчилгээний хэрэглэгч нар хоорондоо танилцах, найз нөхөд болох, бусдад өөрийгөө таниулахад нь туслах зорилгоор энэхүү be4u Сүлжээг нээсэн бөгөөд цаашид энэ сүлжээнд залуусын сонирхол, санал, цаг үеийн нөхцөл шаардлагын дагуу шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх юм.
Бүртгэлийн зарчим
Be үйлчилгээний хэрэглэгч be4u сүлжээнд бүртгүүлэхийн тулд бүртгэлийн хуудсанд өөрийн тухай үнэн зөв мэдээллийг оруулах үүрэгтэй бөгөөд мэдээллийг оруулахад хэрэглэгчийн гар утас руу мессэжээр баталгаажуулах код ирнэ. Хэрэглэгч энэхүү кодыг харгалзах хэсэгт оруулан баталгаажуулснаар үйлчилгээний эрх нээгдэнэ. Хэрэглэгч нь бүртгүүлэх үедээ энэхүү үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцсан байх шаардлагатай ба үйлчилгээнд бүртгэгдсэнээр энд дурьдагдсан бүхий л нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Хэрэв хэрэглэгч нь худал хуурмаг, дутуу, алдаатай мэдээлэл оруулахыг завдсан эсвэл оруулсан нь тогтоогдвол сүлжээний админ нь тухайн хэрэглэгчийг бүртгэхээс татгалзах эсвэл бүртгэлээс хасаж, цаашид үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.
Мессэж болон MMS илгээх
Мессэж болон MMS илгээхэд баталгаажуулах код ашиглана. Баталгаажуулах кодыг өдөрт нэг удаа авах боломжтой бөгөөд хэрэглэгч баталгаажуулах кодыг оруулснаар мессэж болон MMS илгээх эрхтэй болно.
be4u Сүлжээний нууцлалын баталгаа
Гишүүний бүртгэлийн мэдээлэл болон бусад хувийн нууцад хамаарах мэдээлэл нь холбогдох хуульд заасан журмын дагуу хамгаалагдсан болно. be4u Сүлжээ нь үйлчүүлэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд чухалчлан үзэж халдашгүй байдлыг бүхий л сүлжээний хэмжээнд бүрэн хангана. Хэрэглэгч be4u сүлжээнд нэгдэн орсноор дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрнө. Үүнд:
- Хувийн мэдээллийн нууц хадгалалт
Хэрэглэгчийн be4u сүлжээнд оруулсан мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Хэрэглэгч өөрөө хүсвэл зарим нэг мэдээллийг оруулахгүй байж болох бөгөөд энэ нь тухайн хэрэглэгчийн манай сүлжээний олон давуу талуудыг ашиглахад саад болох магадлалтай. Хэрэглэгчийн оруулсан мэдээллийг зөвхөн хэрэглэгчид тустай нөхцөлөөр буюу хэрэглэгчийн оруулсан хүсэлтэд хариулах, цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах, хэрэглэгчтэй холбоо барих зэрэгт ашиглана. Мөн хэрэглэгч өөрөө оруулсан мэдээллээ хэдийд ч өөрчлөх боломжтой.
- Мэдээлэл аюулгүй байдал
- Хэрэглэгч өөрийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийж, нийтийн интернет ашиглах бол дуусахдаа вэб хуудаснаас заавал гарч (logout) байх хэрэгтэй.
- Хэрэглэгч нь өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үгийг бүрэн хариуцах бөгөөд тухайн хэрэглэгчийн эрхээр үйлдэгдсэн бүхий л үйлдэлд хэрэглэгч өөрөө хариуцлага хүлээх болно.
- Хэрэв хэрэглэгч өөрийн нууц үг болон баталгаажуулах кодыг бусдад алдсан гэж үзвэл энэ тухайгаа feedback@mobicom.mn хаягаар зөвхөн сүлжээнд бүртгэлтэй мэйлнээс мэдэгдэж үйлчилгээний эрхээ түр хаалгуулах эрхтэй. Үйлчилгээний эрхээ түр хаалгуулсан хэрэглэгч нээлгүүлэх хүсэлтээ feedback@mobicom.mn хаягаар зөвхөн сүлжээнд бүртгэлтэй мэйлнээс мэдэгдэж үйлчилгээний эрхээ нээлгүүлнэ.
Хэрэглэгчийн хариуцлага
- Хэрэглэгч нь ямар нэгэн хууль бус, зохиогчийн эрх зөрчсөн контент (текст, өгүүллэг, дуу, зураг, видео, гар утасны загвар, ая гэх мэт)-ыг татан оруулах эрхгүй бөгөөд энэ нөхцөлийг зөрчсөнөөс үүдэн гарах аливаа үр дагавар, хариуцлагыг тухайн хэрэглэгч хариуцна.
- Манай үйлчилгээг хууль бус зүйл, улс төрийн сурталчилгаа, айлган сүрдүүлэх, алан хядах үйл ажиллагаа, бусдын нэр хүндийг гутаах, хувийн нууцад халдах, ялгаварлан гадуурхах, дайрч доромжлох, хувийн болон албаны нууц баримтыг олонд дэлгэх, зохиогчийн эрх зөрчих, зөвшөөрөгдөөгүй зар сурталчилгааны зорилгоор бөөнөөр и-мэйл илгээх, бусдад хохирол үзүүлэх зорилгоор вирус болон бусад кодыг илгээх, санаатай болон санамсаргүйгээр хууль тогтоомжийг зөрчихийг хатуу хориглоно.
Үйлчилгээг дамлан худалдаалахгүй байх
Хэрэглэгч нь манай үйлчилгээ, түүний аль нэг хэсгийг дахин зарах, ашиг олох зорилгоор ашиглах эрхгүй.
Yйлчилгээг зогсоох талаар
Дараах нөхцөл байдал үүсвэл хэрэглэгчийн үйлчилгээний эрхийг түр хугацаанд хэсэгчлэн эсвэл бүр мөсөн хаах буюу зогсоох болно. Yүнд:
- Хэрэглэгч be4u Сүлжээний үйлчилгээний журмыг зөрчсөн тохиолдолд бүр мөсөн хаана.
- Хэрэглэгч хууль зөрчсөний улмаас хууль хяналтын байгууллагаас хүсэлт тавьсан тохиолдолд түр хаана.
- Хэрэглэгч хүсэлт гаргах тохиолдолд үйлчилгээг бүр мөсөн хаана.
- Аливаа урьдчилан таамаглаагүй шалтгааны улмаас техникийн болон хамгаалалтын асуудлууд гарч ирэх үед түр хязгаарлалт хийж болзошгүй бөгөөд энэ тухайгаа бид цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэх болно.
- Хэрэглэгч Be үйлчилгээний хэрэглэгч байхаа больсон тохиолдолд бүр мөсөн хаана.
be4u Сүлжээний өмчлөгчийн эрх
be4u Сүлжээний үйлчилгээнд зориулан хэрэглэгдэж байгаа програм хангамж худалдааны тэмдэг, эмблем, лого бусад холбогдох баримтууд нь зохиогчийн эрхийн болон бусад холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд зөвшөөрөлгүй ашиг олох зэрэг зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно. Эдгээр үйлчилгээний нөхцөлийг ямар нэгэн байдлаар зөрчсөн тохиолдлыг хэрэглэгч feedback@mobicom.mn хаягаар мэдэгдэх боломжтой бөгөөд сүлжээний админ мэдэгдлийн дагуу холбогдох арга хэмжээг авна.
Үнэ тариф
| Үйлчилгээ |
Үнэ тариф |
| Үйлчилгээнд бүртгүүлэх |
Үнэгүй |
| Вэб-ээс мессэж илгээх |
10 төг |
| Вэб-ээс MMS илгээх |
50 төг |
| Гар утсандаа Java Application татах |
Үнэгүй |
| Гар утсаснаасаа Java Application ашиглан контент upload download хийх, мессенжэрт холбогдох |
GPRS үйлчилгээний kb-н тариф тооцогдоно |