be4u Сүлжээний нууцлалын баталгаа
be4u Сүлжээ нь хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд чухалчлан үзэж халдашгүй байдлыг бүхий л сүлжээний харилцаанд бүрэн хангадаг.
Чи be4u Сүлжээнд нэгдэн орсноор дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм.
Хувийн мэдээллийн нууц хадгалалт
Бид чиний оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд манай мэдээллийн бааз нь хорлон сүйтгэгчдээс сайтар хамгаалагдсан. Бид чиний оруулсан мэдээллийг зөвхөн чамд тустай нөхцөлөөр буюу чиний хүсэлтэд хариулах, цааш цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах, чамтай холбоо барих зэрэгт ашиглана. Чи өөрийн оруулсан мэдээллээ хэдийд ч харж өөрчлөх боломжтой.
Өөрийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийж, нийтийн интернэт ашиглах бол дуусахдаа бүртгэлээсээ заавал гарч байна уу!
Чи өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үгийг бүрэн хариуцах бөгөөд чиний эрхээр үйлдэгдсэн бүхий л үйлдэлд чи хариуцлага хүлээх болно.
Хэрэв чи өөрийн хувийн мэдээллийг бусдад алдсан гэж үзвэл энэ тухайгаа манайд яаралтай мэдэгдэж идэвхгүй болгох эрхтэй. Эрхээ сэргээлгэхдээ өөрийн бичиг баримттайгаа ирж зохих журмын дагуу сэргээлгэх болно.
Мэдээллийн халдашгүй байдалд хандах тохиолдлууд
- Манай эрх ашигт ямар нэгэн байдлаар халдахыг оролдож, хор хөнөөл учруулахыг завдсан тохиолдолд;
- Манай гишүүдийн эрх ашиг хууль бусаар хөндөгдсөн тохиолдолд;
- Хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлага, баримт дээр үндэслэн хамтран ажиллаж байгаа нөхцөлд;
Эдгээрээс бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцлалыг бид бусдад дамжуулахгүй чандлан хадгална.
Өөрчлөлт хийх
талаар
Дээр дурдсан нууцлалын баталгаанд бид ямар нэгэн анхааруулгатай буюу анхааруулгагүйгээр өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд чамд цахим хуудаснаас хамгийн сүүлийн хувилбартай танилцах боломж байнга нээлттэй байх юм.