Нүүр хуудас
Шинэ гишүүнээр бүртгүүлэх
Нэвтрэх
Нууц үгээ мартсан
Өөрийн мэдээллээ өөрчлөх
Өөрийн төлвөө өөрчлөх
Хүн урих
Найзуудаа харах
Найзлах хүсэлт илгээх
Найзлах хүсэлт ирэх
Найзаа олох
Блоклосон хүсэлтүүд
Найзын төрөл өөрчлөх
Найз нартаа бичих сэтгэгдэл
Контент
Цуглуулга
Ранк
Шошго
Мессэж илгээх
MMS илгээх
Захидлууд
Блог
Миний Блог
Тохиргоо
Нийтийн чат
Мессенжер
 
 a    A
Тусламж
 
 
Нүүр хуудас
 

Найзаа олох

Та Be,.. системээс найзыгаа хайж олохыг хүсвэл нүүр хуудасны Найзаа олох талбар дээр найзынхаа хэрэглэгчийн нэр (username)-г бичин арын суман дээр дарж хайна. Хайлтын үр дүн нь гишүүд хэсэгт харагдана. Найзыгаа олж чадсан бол нэрэн дээр нь дарж түүний мэдээлэл, сэтгэгдлүүд, оруулсан контентууд, найзууд, цуглуулга, phonebook, шошгууд гэх мэт олон төрлийн мэдээллүүдийг нь үзэж болно.

Хамгийн идэвхтэй гишүүд

Хамгийн идэвхтэй гишүүд хэсгээс та Be,.. системд хамгийн идэвхитэй байдаг гишүүдийг харах болно. Хэрвээ та аль нэг гишүүний талаарх мэдээлэлтэй болохыг хүсвэл тэр гишүүнийхээ нэр эсвэл зурган дээр нь дарна. Энд гишүүний мэдээлэл, сэтгэгдлүүд, оруулсан контентууд, найзууд, цуглуулга, phonebook, шошгууд гэх мэт олон төрлийн мэдээллүүдийг нь үзэж болно.

Хамгийн их үзсэн контент

Эндээс та Be,.. системд оруулсан контентуудаас хамгийн сонирхолтой буюу хамгийн олон хүн сонирхон үзсэн контентуудыг харах болно. Хэрвээ танд эдгээрээс таалагдвал таалагдсан контентынхоо зураг эсвэл нэрэн дээр нь дарж дэлгэрэнгүй мэдээлэл (доорх байдлаар харагдана) авч болно. Дэлгэрэнгүй мэдээллээс контентод бичсэн сэтгэгдлүүд, контентыг оруулсан гишүүний мэдээлэл гэх мэт олон мэдээллүүдийг нь үзэж болно.

Шинэ гишүүнээр элсэхийг хүсвэл өөрийн мэдээллээ харгалзах талбарт үнэн зөв оруулж дуусаад Бүртгүүлэх товчийг дарж гишүүн болно. Хэрвээ та мэдээллээ буруу оруулсан бол танд буруу байна гэсэн мэдээлэл ирнэ. Мэдээллээ дутуу оруулсан тохиолдолд гишүүнээр бүртгэхгүй.

 
Шинэ гишүүнээр бүртгүүлэх
 

Шинэ гишүүнээр элсэхийг хүсвэл өөрийн мэдээллээ харгалзах талбарт үнэн зөв оруулж дуусаад Бүртгүүлэх товчийг дарж гишүүн болно. Хэрвээ та мэдээллээ буруу оруулсан бол танд буруу байна гэсэн мэдээлэл ирнэ. Мэдээллээ дутуу оруулсан тохиолдолд гишүүнээр бүртгэхгүй. Бүртгүүлэх товчийг дарсны дараа доорх баталгаажуулах хуудас гарч ирнэ.

Та дээрх хуудсанд байрлах журамтай уншиж танилцаад зөвшөөрч байвал таны бүртгүүлэхдээ оруулсан гар утасны дугаар луу мессежээр очсон баталгаажуулах кодыг оруулаад Зөвшөөрч байна гэдгийг сонгон үргэлжлүүлэх товчийг дарахад таныг бүртгэж аван Өөрийн нүүр хуудас руу шилжинэ. Баталгаажуулах кодыг буруу оруулсан тохиолдолд буруу байна гэсэн мэдээлэл харагдана. Хэрвээ та үргэлжлүүлэн гишүүн болохыг хүсэхгүй бол Зөвшөөрөхгүй байна гэдгийг сонгоод Үргэлжлүүлэх товчийг дарвал буцаад нүүр хуудас руу очно. 

 
Нэвтрэх
 
Та систем рүү нэвтрэн орохдоо шинээр бүртгүүлэхдээ оруулсан хэрэглэгчийн нэр болон нууц үгээ харгалзах талбарт оруулан Нэвтрэх товчийг дарснаар системд нэвтрэх болно. Хэрвээ Намайг сана гэдгийг сонговол дараа дахин нэвтрэхдээ нууц үг, нэвтрэх нэрээ бичихгүйгээр нэвтэрч болно. Нэвтрэх нэр эсвэл Нууц үгээ буруу оруулсан бол буруу байна гэсэн мэдээлэл харагдана.
 
Нууц үгээ мартсан
Хэрвээ та нууц үгээ мартсан бол Нууц үгээ мартсан гэсэн холбоос дээр дараарай дараах цонх гарч ирнэ.
Э-шуудан гэсний харалдаа гишүүнээр бүртгүүлэхдээ бичсэн И-мэйл хаягаа бичээд Нууц үг илгээх товчин дарна. Таны шинэ нууц үг И-мэйл хаяг руу тань очих болно.
 
Өөрийн мэдээллээ өөрчлөх
Нэвтрэн орсны дараа өөрийн мэдээллээ өөрчлөх, хасах, нэмж оруулах, мэдээллээ харуулах эрх тавьж өгөх зэрэг өөрчлөлтийг хийж болно. Энэ өөрчлөлтийг хийхийн тулд Танилцуулга доторх Профайл өөрчлөх гэсэн холбоос дээр дарж дараах цонхыг нээн өөрчлөлтөө оруулна.
   

Эндээс та өөрийн мэдээллээ өөрчилж, нэмэж, хасаж болно. Зарим мэдээллийг өөрчилж болохгүй. Үүнд:   Хэрэглэгчийн нэр, Нууц үг, Гар утасны дугаар, Төрсөн өдөр гэх мэт..

     Мөн мэдээллийн арын харгалзах хэсгээс харагдуулах эрхийг сонгон өөрчилж болно. Жишээ нь: Миний регистерийн дугаарыг зөвхөн миний найзууд харж болно гэвэл регистерийн дугаар гэсний арын Зөвхөн би үзнэ гэснийг Найзууд үзнэ болгон өөрчилнө. Өөрчлөлтүүдээ хийсний дараа Хадгалах товчийг дарснаар таны мэдээлэл шинэчлэгдэн хадгалагдана. Өөрчлөгдсөн мэдээллээ харахыг хүсвэл Миний хуудас цэс рүү орж харна.   
Хэрвээ та өөрийн профайлаа устгах гэж байгаа бол баруун доод буланд байрлах Профайлаа устгах гэдэг дээр дарвал доорх анхааруулах цонх гарч ирнэ. Хэрвээ устгахаар бол Устгах товчийг дарна. Буцахаар бол болих товчийг дарж нүүр хуудас руу шилжинэ.

 
Өөрийн төлвөө өөрчлөх

 

Танилцуулга хэсэгт байгаа Би одоо гэдэг нь таны бусад гишүүдэд харагдах төлөв юм. Би одоо гэсэн талбарт өөрийн төлвөө бичээд Засварлах товчийг дарна. Та төлвөө өөрийн хүссэнээрээ өөрчилж болно. Жишээ нь: Lunch…. гэж бичээд засвал бусад гишүүдэд Lunch…. гэж харагдах болно.

Та найзынхаа төлвийг харахыг хүсвэл найзынхаа зураг юмуу нэрэн дээр нь дарж эсвэл профайл руу нь орж харж болно.

   
 
Хүн урих
Баруун дээд таын хэсгээс Тохиргоо цэс рүү орно. Эндээс найз урих гэдэг дээр дарна. Та найзлах гэж байгаа хүнийхээ И-мэйл хаягийг бичиж Илгээх товчин дээр дарж илгээнэ. Гишүүн болон гишүүн биш хүмүүс рүү И-мэйл илгээн найзад урьж болно. Таны урилгыг хүлээн авч гишүүнээр элсвэл Мэдээлэл дотор элссэн эсэх нь харагдана.
 
Найзуудаа харах
 

Миний найз нар гэсэн хэсэгт таны найзуудын зарим нь харагдаж байх болно. Найзынхаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харахыг хүсвэл найзынхаа зураг эсвэл нэрэн дээр нь дарна. Хэрвээ бүх найзуудаа харахыг хүсвэл жишээ нь: zol-н найзууд гэдэг дээр дарахад бүх найзууд Найзууд гэсэн нэртэйгээр доорх байдлаар харагдах болно. Бүх найзуудыг хуудаслаж харуулах ба нэг хуудсанд 3 найз харагдах болно.

   
 
Найзлах хүсэлт илгээх
 

Та ямар нэгэн гишүүнд найзлах хүсэлт илгээхийг хүсвэл дараах зааврыг мөрдөөрэй.

  1. Найзлах хүсэлт илгээх гэж байгаа хүнийхээ зураг юмуу нэрэн дээр дарна. Эсвэл нүүр хуудасны найзаа олох гэдгээс найз болгох хүнээ хайж олж болно.
Одоо найзынхаа нэрэн дээр дарахад дooрх цонх харагдана.

  2. Найзлах гэж байгаа хүндээ зориулж зурвас бичиж болох доорх цонх гарч ирнэ.

Та зурвасаа бичиж дуусаад Илгээх гэдэг дээр дарснаар хүсэлт илгээгдэх болно. Илгээгдсэн бол мэдээлэл дотор харагдана. Хэрвээ хүсэлт илгээхгүй өмнөх хуудас руу очихоор бол Болих гэдэг дээр дарна.

Таны хүсэлтийг хүлээн авч зөвшөөрвөл таны найзын жагсаалтад нэмэгдэх болно.

Хэрвээ найз болчихсон хүн байвал Найз болох гэдгийн оронд Friend [өөрчлөх] гэж байгаа. Friend [өөрчлөх] гэдэг дээр дарвал доорх цонх гарч ирнэ. Эндээс найзын төрлөө өөрчилж болно.

-Найзын төрлөө өөрчлөхдөө Найзын төрлөө сонгоод Өөрчлөх гэдэг дээр дарна.
-Хэрвээ төрөл өөрчлөхгүй буцахаар бол Болих гэдэг дээр дарна.
-Найзын жагсаалтнаас хасахаар бол Найзаас хасах гэдэг дээр дарна. Хасах гэж дарвал дараах баталгаажуулах цонх гарч ирнэ. Найзаас хасахыг зөвшөөрвөл Ок гэдэг даар дарж найзаас хасна.

 
Найзлах хүсэлт ирэх
Танд шинэ найзлах хүсэлт ирсэн бол Нүүр хуудасны мэдээлэл хэсэгт Найзлах хүсэлтүүд гэдгийн ард хэдэн шинэ хүсэлт байгааг тоогоор харуулсан байгаа. Найзлах хүсэлтүүд гэдэг дээр дарахад доорх цонх гарч ирнэ.

Зөвшөөрөх:
Найзлах хүсэлтийг зөвшөөрөхдөө Найз гэсэн хэсгээс энгийн найз уу, дотно найз уу гэдгээ
сонгоод Зөвшөөрөх товчийг дарна.

Татгалзах:
Энэ удаа та энэ гишүүнийг найзаар хүлээн авахгүй гэвэл Татгалзах товчийг дараарай.

Блоклох:
Энэ нь энэ гишүүнтэй найз болохгүй, дахин найзлах хүсэлт хүлээн авахгүй гэсэн тохиолдолд
Блоклох товчийг дарна.

 
Найзаа олох

Эндээс та найзаа хайж олж болно. Найзаа олох хэсэг нь нүүр хуудсанд байрлана.

Халт хийхдээ хайх төрөл буюу Хэрэглэгчийн нэрээр үү, И-мэйл хаягаар хайх уу гэдгээ сонгоно. Дараа нь доод талд нь хайх үгээ бичээд Хайх товчин дээр дарж хайна. Хэрвээ та бүр илүү дэлгэрэнгүй мэдээллээр найзыгаа хайхаар бол Дэлгэрэнгүй хайлт гэдэг рүү ороорой. Дэлгэрэнгүй хайлтын цонх дараах байдлаар харагдана.

Дэлгэрэнгүй хайлт

Энэ хайлтаар хэрэглэгчийг дэлгэрэнгүй мэдээллүүдээр нь хайх боломжтой:

  • Хэрэглэгчийн нэр
  • Овог
  • Нэр
  • Гар утасны дугаар
  • Хүйс
  • Мэргэжил
  • Аймаг, хот
  • Сум, дүүрэг
  • Төгссөн сургууль
  • Сургууль
  • Ажил
  • Гэр бүлийн байдал

Дээрх мэдээллүүдээс аль нэгийг нь эсвэл хэд хэдийг оруулан хайлт хийж болно. Мөн хайх мэдээллийнхээ эхний үсэгнүүдээс оруулан хайлт хийх боломжтой.

 
Блоклосон хүсэлтүүд

Блоклосон хүсэлтийг сэргээж найзаа болгож болно. Ингэхийн тулд нүүр хуудасны Найзлах хүсэлтүүд гэдэг рүү орно. Дараа нь Блоклосон хүсэлтүүд гэдэг дээр дарахад нийт таны блоклосон хүсэлтүүд харагдана. Эндээс гишүүнээ сонгоод найзын төрлөө сонгоод зөвшөөрөх товчийг дарж найзад нэмэж болно.
 
Найзын төрөл өөрчлөх
1. Найзынхаа төрлийг солихдоо профайл руу нь ороод Найз өөрчлөх гэдэг дээр дарахад доорх цонх гарч ирнэ.
   

2. Найзын төрлөө сонгоод Хадгалах товчийг дарж хадгална.

 
Найз нартаа бичих сэтгэгдэл
Та хэн нэг найздаа зориулан юм бичих, сэтгэгдлээ үлдээх гэж байгаа бол доорх зааврыг мөрдөөрэй.

1. Сэтгэгдэл явуулах гэж байгаа хүнийхээ зураг эсвэл нэрэн дээр дарж профайл руу нь орно.

2. Доод хэсэгт байрлах Найз нарын бичсэн   сэтгэгдлүүд дээр тэр хүнд зориулан бичсэн сэтгэгдлүүд байрлана. Та үргэлжлүүлэн бичихээр бол Сэтгэгдэл бичих гэсэн талбарт сэтгэгдлээ бичээд энгийн математикийн бодлогын хариуг бичээд Сэтгэгдэл үлдээх товчийг дарна. Хэрвээ бодлогын хариуг буруу бичвэл сэтгэгдэл үлдэхгүй.
 
Контент
Та зураг, дуу, видео, тоглоом, java application зэрэг контентуудыг шинээр оруулж мөн бусдын оруулсан контентыг сонсож, үзэж, татаж авах боломжтой.

Шинэ контент оруулах

Контент шинээр оруулахдаа эхлээд Контент цэсэн дээр дарна.

   

Баруун гар талд гарч ирэх цонхноос Шинэ контент гэдэг дээр   дарахад доорх цонх гарч ирнэ.

   

Контентын нэр - контентын нэрээ бичнэ,
Контентын төрөл - төрлөө сонгоно,
Контент – контент оруулна эсвэл холбоостой файл оруулах гэж байгаа бол доод хэсэгт
холбоосоо(embed) бичнэ,
Тайлбар – контентэд зориулсан тайлбар бичнэ,
Шошгууд- олон шошгонд оруулахаар бол таслал тавиад шошгуудын нэрийг бичнэ,
Хандах эрх – таны оруулсан контентыг ямар гишүүд үзэх эрхийг зааж өгнө

Эдгээр мэдээллээ оруулж дуусаад Хадгалах товчийг дарснаар таны контент хадгалагдах болно. Хэрвээ энэ контентыг хадгалахаа болихоор болвол Болих товчийг дарна.

Контент үзэх

Контент үзэхдээ дээд талын цэснээс Контент гэдэг рүү орно. Эндээс та аль хэсгийн контентыг үзэхээ сонгон орж үзэх болно.

- Зөвхөн өөрийнхөө оруулсан контентуудыг харах
- Бүх найз нарын оруулсан контентуудыг харах
- Бүх гишүүдийн оруулсан контентуудыг харах

   
Мөн та контентуудыг төрлөөр нь ялган харахыг хүсвэл Контент цэс рүү орон зүүн доод талын хэсэгт дараах байдлаар харагдана. Эндээс та төрлөө сонгон харж болно.
   

Ямар нэг гишүүний контентыг үзэхдээ тэр гишүүний нэрэн дээр дарахад оруулсан бүх контент доорх байдлаар харагдах болно.

   

   

Контентэд өгөх сэтгэгдэл

Үзсэн контентдоо та тийм, үгүй гэсэн саналаа өгөөрэй. Мөн доод талын хэсэгт нь контентод зориулан өөрийн сэтгэгдлээ бичин үлдээж болно. Дараах байдлаар бичнэ.

   

Сэтгэгдэл явуулах гэж байгаа контентоо сонгоно.

   Доод хэсэгт байрлах сэтгэгдлүүд дээр контентод зориулан бичсэн сэтгэгдлүүд байрлана. Та үргэлжлүүлэн бичихээр бол Сэтгэгдэл бичих гэсэн талбарт сэтгэгдлээ бичээд энгийн математикийн бодлогын хариуг бичээд Бичих товчийг дарна. Хэрвээ бодлогын хариуг буруу бичвэл сэтгэгдэл үлдэхгүй буруу байна гэсэн мэдээлэл харагдана.
   

Сэтгэгдэл унших – Та өөрийн бичсэн болон бусад гишүүдийн бичсэн сэтгэгдлийг уншиж болно.
Сэтгэгдэл устгах – Та өөрийн бичсэн болон таны контентод зориулан бичсэн бүх сэтгэгдлийг
устгах эрхтэй.
Сэтгэгдэл засах – Та өөрийн бичсэн бүх сэтгэгдлээ засварлан өөрчлөх эрхтэй.

Сэтгэгдэл засах

 
Бичсэн сэтгэгдлээ засахдаа бичсэн сэтгэгдлийн доор байрлах засах товчин дээр дарна. Дараа нь бичсэн сэтгэгдлээ зaсаад   Хадгалах товчийг дарж хадгална. Буцахаар бол Буцах товчийг дарна.
 

Контентоос хайлт хийх

Та ямар нэг контент хайхаар болсон бол Контент хайх гэдэг дээр дараарай. Дараах цонх дарч ирнэ.

Хэрвээ видео юмуу аудио сонгож хайхаар бол хайлт хийх цонх дараах байдлаар харагдана. Эндээс та контентоо үргэлжлэх хугацаагаар нь хайх боложтой.

Та контент хайхдаа Нэр талбарт хайх гэж байгаа контентынхоо нэрийг бичээд дараа нь контентын төрлөө сонгоод Хайх товчийг дарахад болно. Хэрвээ хайх контентынхоо нэрийг мэдэхгүй байгаа бол дараах аргуудыг хэрэглээрэй.

  • Контентын нэрний аль нэг хэсэг эсвэл аль нэг үсгийг бичээд төрлөө сонгоод хайгаарай. (Жишээ нь: Нэр талбарт ‘а’ үсэг бичээд видео төрлийг сонгоод хайвал ‘а’ үсэг орсон бүх видеонууд харагдах болно)
  • Контентын төрлөө сонгоод Нэр талбарыг хоосноор нь хайгаад үз. Ингэснээр тэр төрөлд хамаатай бүх контентууд гарч ирэх болно.(Жишээ нь: Нэр талбарыг хоосон орхиод Тоглоом төрлийг сонгоод хайвал бүх тоглоомууд харагдах болно)
 

Контент засах

   Та өөрийн оруулсан контентоо засахаар бол контентын доор байрлах Засах товчийн дээр дараарай, доорх цонж гарч ирнэ. Зассаныхаа дараа Хадгалах товчин дээр дарж өөрчлөлтөө хадгална.

 
Цуглуулга
 

Та өөртөө таалагдсан контентуудаа цуглуулаад өөрийн гэсэн цуглуулгатай болж болно. Ингэхийн тулд үзсэн контентын чинь дээд талд байгаа   Цуглуулгад нэмэх гэсэн товчин дээр дарна. Хэрвээ таны үзсэн контент цуглуулгад тань байгаа бол Цуглуулгад нэмэх гэдгийн оронд Цуглуулгад байна гэж харагдана.

Цуглуулгаа үзэхдээ контент цэсний цуглуулга дээр дарахад таны нэмсэн бүх контентууд харагдана.

 
Ранк
 

Бүх контентуудын ранк

Энэ нь бүх контентуудыг үзүүлэлтүүдээр нь жагсааж харуулдаг. Та эдгээр жагсаалтуудыг үзэхийг хүсвэл дээд талын цэснээс Контент гэдгийг дараарай. Зүүн талын хэсгээс Ранк гэдэг рүү ороход контентыг жагсаах төрлүүд байрлана. Жагсаалтад байгаа контентуудын зураг, нэр, үзсэн тоо, цуглуулгад нэмэгдсэн тоо, сэтгэгдлийн тоо зэрэг нь харагдана. Контент оруулсан хүний нэрэн дээр дарахад тэр хүний оруулсан бүх контент гарч ирэх болно. Контентуудыг дараах үзүүлэлтүүдээр нь жагсаан харж болно.

Бүх үзүүлэлтээрээ хамгийн сайнаас нь жагсаана
Хамгийн их үзсэн контентууд
Хамгийн олон хүний цуглуулгад нэмэгдсэн
Хамгийн олон сэтгэгдэл бичигдсэн контентууд
Хамгийн олон санал авсан контентууд

Жишээ нь: Хамгийн их үзсэн-г нь сонговол дараах байдлаар харагдана.

Өөрийн контентуудын ранк

Энэ нь зөвхөн таны оруулсан контентуудыг үзүүлэлтээр нь жагсаадаг. Та эдгээр жагсаалтуудыг дараах байдлаар үзэж болно.
Дээд талын цэснээс Контент гэсэн цэс рүү ороод, Миний контент-г дарахад Ранк гэж байгаа. Эсвэл дээд талын цэснээс Цуглуулга гэсэн рүү ороод Ранк гэж байгаа. Өөрийн контентуудын ранк нь бүх контентын ранктай ижил үзүүлэлтүүдээр жагсаадаг.

 
Шошго
 

Шошгыг үзэхдээ Контент цэс рүү ороод Бүх шошгууд гэдэг дээр дарахад түгээмэл буюу хамгийн олон контенттой шошгууд харагдана. Зөвхөн өөрийнхөө контентуудын шошгыг үзэхээр бол Миний контентууд гэдэг рүү ороод шошго гэдэг дээр дарахад өөрийн үүсгэсэн шошгууд харагдах болно. Олон контент агуулсан шошгоны фонтны хэмжээ нь илүү том байна. Контентыг үзэхдээ шошгоны нэрэн дээр дарж үзнэ.

 
Мессэж илгээх
 

Энэ нь вэбээс гар утас руу мессеж илгээх хэсэг юм. Та мессеж илгээхдээ дээд талын цэснээс Мессэж илгээх гэдэг рүү ороход доорх цонх гарч ирнэ.

Та вэбээс мобикомын гар утасруу өдөрт бүр 5 мессеж үнэгүй бичих эрхтэй ба нэг мессеж-д 150 хүртэл тэмдэгт бичиж болно. Нэг мессежийг нэгээс олон хүнд явуулж болохгүй. Утасны дугаар болон захидлаа бичээд Илгээх товчийг дарж илгээнэ. Хэрвээ өмнөх хуудас руу буцахаар бол Болих товчийг дарна.

Бичсэн мессежээ харахдаа Бичсэн sms-үүд гэдэг дээр дарж харна. Доорх байдлаар харагдана.

Эндээс та бичсэн мессежүүдээ харж бас устгаж болно. Устгахдаа мессежээ сонгоод устгах товчийг дарна. Устгах товчийг дараах баталгаажуулах асуулт гарч ирнэ. Зөвшөөрч байвал ОК товчийг дарж устгана.

 
MMS илгээх
 

Ta mms-ээр зураг, аудио, видео төрлийн контентоо илгээх боломжтой. Ингэхийн тулд өөрийн оруулсан контентын доод хэсэгт байрлах mms-ээр илгээх гэдэг дээр дарж доорх цонхыг нээнэ.

Танд mms явуулах илгээх хэдэн эрх байгааг  mms-ээр илгээх гэдийн арын тоо харуулна. mms-г зөвхөн мобикомын утсанд илгээж болно.
Та илгээх утасны дугаар болон захидлаа бичээд Илгээх товчийг дарснаар таны mms илгээгдэх болно.

 
Захидлууд

Захидал илгээх

Хэрвээ та Be…-н гишүүн хэн нэг найздаа захидал илгээхийг хүсвэл дараах зааврыг дагаарай.

  • Найзынхаа профайл руу нь орно.
  • Цэснээс Захидал илгээх гэдэг дээр дарж захидал бичих цонхыг нээнэ.
  • Эсвэл

  • Баруун дээд талын цэснүүдээс Захидал бичих гэдэг дээр дарж найзууд руугаа захидал бичих цонхыг нээж болно.

    Захидал бичих цонх доорх байдлаар харагдана.
  • Гишүүн рүү захидал бичих цонхны харагдах байдал

    Найзууд руугаа захидал бичих цонхны харагдах байдал

    Захидал илгээх гэж байгаа найзынхаа нэрийг сонгоно.

    Гарчиг болон текстээ бичээд Илгээх товчийг дарж захидлаа илгээгээрэй. Захидал амжилттай илгээгдсэн тохиолдолд Танд мэдээлэл ирэх болно.
    Хэрвээ энэ удаа захидал илгээхээ болихоор бол Болих товчийг дарж нүүр хуудсанд очно.

       

    Илгээсэн захидал

    Та өөрийн илгээсэн захидлуудаа харахаар бол Баруун дээд талын цэснээс Захидлууд руу ороорой. Эндээс Илгээсэн захидлууд гэдгийг сонгоно.

    Илгээсэн захидлаа уншихаар бол гарчиган дээр нь дарж уншина.


    Илгээсэн захидлаасаа устгахдаа нэрнийх нь хойд талыг нь чагтлаад Устгах товчийг дарж устгана.

    Ирсэн захидал

    Танд шинэ захидал ирсэн бол Нүүр хуудасны Мэдээлэл цонхонд Шинэ захидал гээд шинээр ирсэн захидлын тоо харагдана. Захидлаа уншихдаа Шинэ захидал гэдэг дээр дарж уншина.
       

    Захидлаа унших өөр нэг арга бол Баруун дээд хэсэгт байрлах Захидал бичих руу орж Ирсэн захидал гэдэг дээр дарна. Эндээс унших гэж байгаа захидлын гарчиган дээр дарж доорх цонхыг нээн уншина.
    Ирсэн захидлыг устгахдаа захидлаа сонгоод Устгах товчийг дарж устгана.

     

    Ирсэн захидалд хариу бичихдээ Хариулах гэдэг дээр дарж хариу бичнэ.

    Хогийн сав

    Энэ нь Илгээсэн болон Ирсэн захидлуудаас устгасныг нь түр хугацаагаар хадгалдаг хэсэг.

    Хогийн саванд байгаа захидлыг уншихдаа гарчиган дээр нь дарж уншина. Мөн та хогийн саванд байгаа захидлыг сэргээхийг хүсвэл захидлаа сонгоод Сэргээх товчийг дарна. Ингэснээр таны захидал илгээсэн эсвэл ирсэн захидлууд дунд байрлах болно. Бүүр устгахаар бол захидлаа сонгоод Устгах товчин дээр дарна.

       Хэрвээ та хогийн саван дахь бүх захидлуудаа устгахыг хүсвэл Хогийн сав гэсний ард байрлах Хоослох товчин дээр дарна. Хоослох товчин дээр дарахад таниас доорх баталгаажуулах асуулт асуух болно.
       

    Хэрвээ хогийн саванд байгаа захидлаа бүгдийг нь устгахыг зөвшөөрч байвал ОК товчийг дарна.

       Устгахаа болихоор болвол Cancel товчийг дарна.
     
    Блог

    Нүүр хуудас
    Блогийн нүүр хуудас нь доорх байдлаар харагдана. Блогийн нүүр хуудсанд сүүлд нэмэгдсэн блогууд,сүүлд нэмэгдсэн сэтгэгдлүүд, бүх блогууд (нэрнийх нь эхний үсгээр байрлуулж хайлт хийх боломжтой) байна. Мөн тагууд, сэтгэгдлүүд, бичлэгүүд гэх мэт булангууд байрлана. Баруун дээд буланд байрлах Be,.. блог дээр дарахад доорх хуудас нь буюу бүх блогуудын талаарх мэдээлэлтэй хуудасруу орно. Харин Миний блог гэдэг дээр дарвал та өөрийн блог хуудас руу орно.

    Сүүлд нэмэгдсэн

    Энд хамгийн сүүлд бичигдсэн блогууд байрлана. Эндээс блогийг бичсэн хүний нэр, блогийн нэр, гарчиг, категори болон блогийн талаарх агуулгыг уншиж болно.

    Аль нэг блогийг дэлгэрэнгүй уншихдаа блогийн нэр эсвэл гарчиган дээр нь дарж уншина.
    Дэлгэрэнгүй блогийн доод хэсэгт буюу дараах хэсэгт та өөрийн сэтгэгдлээ үлдээж болно.

    *Нэр – Та өөрийн нэрээ бичнэ
    *Имэйл – Та өөрийн имэйл хаягаа бичиж болно. Заавал бичиж шаардлагагүй
    *URL – Та өөрийн url-ээ бичиж болно. Заавал бичих шаардлагагүй
    *email-р мэдэгдэх – Энийг сонговол энэ блогт шинэ сэтгэгдэл нэмэгдэх бүрт танд  имэйл хаяг руу мэдэгдэл очиж байх болно.
    *Таны сэтгэгдэл – Та энд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ
    *Асуултанд хариулна уу – Та доорх энгийн бодлогын хариуг бичнэ. Хэрвээ буруу бодвол сэтгэгдэл үлдэхгүй болохыг анхаараарай.
    Эдгээрийг бичиж дуусаад Харах эсвэл Илгээх товчийг дарна. Харах товчийг дарвал таны бичсэн сэтгэгдэл яг яаж харагдахаар байна гэдгийг хараад засаж болно. Харин Илгээх товчийг дарвал таны бичсэн сэтгэгдэл шууд хадгалагдах болно.

    Сүүлд нэмэгдсэн блогуудаас гадна нүүр хуудсанд тагууд, бичлэгүүд, сэтгэгдлүүд  гэх мэт доорх хэсгүүд байрлана.

    Блогоос хайлт хийх

    Хайлт хийхдээ хайх талбарт блогийнхоо гарчигийг бичиж хайна. Жишээ нь: Амьдралын гэж бичээд хайя. Хайлтын үр дүнд доорх байдлаар харагдах болно.

    - Халуухан блогууд, Халуухан тагууд, Халуухан бичлэгүүд хэсгүүдэд хамгийн олон коммент бичигдсэн блог, таг, бичлэгүүд байрлана.

    - Сүүлийн сэтгэгдлүүд
    Энд хамгийн сүүлд блогт бичигдсэн хорин сэтгэгдэл байрлах ба сэтгэгдэл бичсэн гишүүний нэр, огноо, цаг минут харагдана. Сэтгэгдэл бичигдсэн блогийг уншихдаа блогийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүйгээр уншина.

    - Блогууд
    Энд бүх блогууд байрлах ба үзэх гэж байгаа юмуу хайх гэж байгаа блогийнхоо эхний үсгэн дээр дарахад тэр үсгээр эхэлсэн бүх блогууд харагдах болно. Блогийн нэрэн дээр дарж блог руу орно.

    Жишээ нь: А үсгээр эхэлсэн бүх блогуудыг харъя гэвэл А үсгэн дээр дарахад доорх цонх гарч
    ирнэ. Энд А үсгээр эхэлсэн нэртэй хоёр блог байна.

    Баруун талын хэсэгт байрлах Хамгийн их үзэгдсэн блогууд хэсэгт блогийн нэр болон үзэгдсэн тооны хамт байрлана.

     
    Миний блог
    Миний блог хэсэг рүү ороход доорх хуудас харагдана.

    Мэдээллээ өөрчлөх
    Эндээс та өөрийн мэдээллээ өөрчлөх боломжтой. Ингэхийн тулд Хэрэглэгчийн мэдээллээ өөрчлөх гэдэг дээр дарж доорх хуудсыг нээнэ.

    Эндээс та хэрэглэгчийн нэрнээсээ бусад мэдээллээ өөрчлөх боломжтой. Мэдээллээ өөрчилж дуусаад Хадгалах эсвэл Болих товчийг дарна. Хэрвээ та Блог хуудаснаас гарахыг хүсвэл баруун дээд буланд байрлах Гарах товчинд дээр дарж гарна.

    Шинэ блог үүсгэх
    Та шинэ блог үүсгэхдээ Нэгийг үүсгэх эсвэл Шинэ блог үүсгэх гэдгийн аль нэгэн дээр дарж дараах цонхыг нээн блогоо үүсгээрэй.

    Шинэ блог үүсгэсний дараа Миний блог хуудас доорх байдлаар харагдана. Энд таны үүсгэсэн блогуудын талаарх мэдээллүүд агуулагдана. Мөн эндээс та блогоо сонгон засаж, тохируулах боломжтой. Блогийн холбоос дээр дарвал Вэб дээр блог харагдана.

    Блогийн арын засаж, тохируулах хэсгийн аль нэгэн дээр дарахад дараах Үүсгэх/Засах, Дизайн, Тохиргоонууд гэсэн тагууд бүхий цонх нээгдэнэ.

    Үүсгэх/Засах таг

    - Шинэ бичлэг
    Эндээс та блогт шинэ бичилт оруулах, засах, ноороглох мөн сэтгэгдлүүдийг харж болно. Сүүлийн нооргууд болон сүүлийн бичлэгүүд харагдана. Та бичилт болон нооргууд руу орохдоо нэрэн дээр нь дарж орон өөрчилж, хадгалах боломжтой.

    - Бичлэгүүд
    Энд өөрийн бичсэн бүх бичилтүүд болон нийт бичилтийн тоо, нийтлэгдсэн огноо, засагдсан огноо нь харагдана. Бичилтүүдээ үзэж, засаж болно. Мөн бүх бичилтүүдээсээ категори, таг, огноо, төлөв зэргээр нь шүүн хайлт хийх боломжтой.

    Сэтгэгдлүүд
    Энд таны блогт бичигдсэн нийт сэтгэгдлүүд, сэтгэгдэл бичсэн огноо, и-мэйл хаяг зэрэг нь байна. Та эндээс сэтгэгдэл бичигдсэн блогоо унших, сэтгэгдлийг нь устгах сэтгэгдүүлийг төлөв, огноо зэргээр нь шүүн хайж болно.

    Категориуд
    Та өөрийн бичилтүүдийг харгалзах категоруудад ангилан оруулах, шинэ категори нэмэх, хасах, засах дэд категори үүсгэх, категорио зөөх боломжтой.

    Дуртай хуудсууд
    Энд та өөрийн зочлох дуртай хуудсуудаа тэмдэглэн үлдээнэ. Тэмдэглэсэн хуудас руугаа зочлох, устгах, засах, эрэмбэлэх, өөр категори луу зөөх, импортлох боломжтой. Мөн дуртай хуудаснуудаа нэгтгэн хавтас болгож болно.

    Миний зургууд
    Та энд блогтоо хэрэглэгдэх файлуудаа татан оруулна. 1.00MB-с ихгүй хэмжээтэй зурган файл татан оруулах боломжтой. Мөн шинэ хавтас үүсгэж файлаа зөөх боломжтой. Хавтсаа устгаж болно. Нэг удаад 5 зураг татан оруулан боломжтой.

    Хандалтууд
    Энэ хуудсанд өнөөдөр таны блогт хаанаас хандсан болохыг харуулна. Newsfeed уншигч, дуртай хуудас зэрэг тодорхойгүй хандагчаас хандсан тохиолдолд шууд хандалтаар тоологдох болно. Хэрвээ та spam хандалт илэрвэл Тохиргоонууд:Spam дохиолол гэсэн цэсийг ашиглан Spam-г зогсоох боломжтой.

    Дизайн таг

    Загвар
    Эндээс блогийнхоо загварыг сонгоно.

    Stylesheet
    Та өөрийн загварийн stylesheet-г өөрчлөх боломжтой. Хэрвээ алдаа гарвал Болих товчийг дарж бүхнийг эхнээс нь эхлэх боломжтой.

    Миний хуудсууд
    Энд блогийн загваруудыг сонгож тодорхойлно. Та блогийнхоо хуудсуудыг сонгож, өнгө болон фонтыг өөрчлөх мөн шинээр хуудас нэмэж бас устгах боломжтой. Загварын нэрэн дээр дарахад өөрчлөлт хийх хуудас нээгдэнэ. Өөрчлөлтийг html –р хийнэ.

    Тохиргоонууд таг

    Тохиргоо
    Энд та өөрийнхөө блог хуудасны үндсэн тохиргоонуудыг хийнэ. Үндсэн тохиргоо болох өөрийн мэдээлэл, сэтгэгдлүүдийн тохироо, блогийн клиент API, спам тохиргоо зэргийг хийж болно. Хэрвээ та БЛОГ УСТГАХ гэдэг гээр дарвал таны бүх бичлэгүүд, дуртай хуудсууд, дахин сэргэхгүйгээр устахыг анхаарна уу.

    Гишүүд
    Энд блогийн хэрэглэгчдийн эрхийг менеже хийнэ. Та блогоо бусадтай хамтран эзэмших, гишүүдийн эрхийг өөрчлөх, блогооос хасах боломжтой. Мөн Шинэ гишүүн урих хэсгээс хэрэглэгчийн нэр болон и-мэйл хаягаар шүүн урилгаа илгээн блонтоо шинэ хэрэглэгч холбож болно.

    Ping-үүд
    Ping нь таны блогийн өөрчлөлтүүдийг хүлээн авч бусдад зарладаг сайтуудад мэдэгдэл явуулах боломж юм. Хэрэв та үргэлж блогийнхоо өөрчлөлтийг мэдэгдье гэвэл автомат ping-ийг идэвхжүүлэх боломжтой. Мөн гараараа ping мэдэгдэл явуулах боломжтой. Сануулга: Та ping мэдэгдэл явуулж эхлэхээсээ өмнө хүлээн авагч сайтад бүртгүүлсэн байх хэрэгтэй. Мөн та өөрөө Хэрэглэгчийн Ping-үүд цэсийг ашиглан сайт нэмэх боломжтой. Таны тодорхойлсон хүлээн авагч зөвхөн таны блогт л хэрэглэгдэнэ.

    Хэрэглэгчийн ping-үүд
    Энэ хуудсанд та Ерөнхийн ping хүлээн авагчид тодорхойлогдоогүй хүлээн авагч өөрийн хүссэн сайтуудыг тохируулах боломжтой. Таны тодорхойлсон сайтууд таны блогийг сурталчлах болно. Таны тохируулсан сайтууд зөвхөн энэ блогт хүчинтэй.

    Засвар
    Энэ хэсэг нь блогт техникийн үйлчилгээ үзүүлдэг. Эндээс та блогийн кейшийг хадгалах мөн та блогийн хайлтын индексийг дахин байгуулах боломжтой. Үүнийг хийхийн тулд ганц товч дарахад хангалттай.


    Wedget
    Та блогтоо бусад нэмэлт wedget-үүдийг оруулах боломжтой. Доорх жишээг харна уу өөрийн блогт хандах хандалтыг тоолохыг хүсвэл http://www.free-counter.com орж суулгах боломжтой.
    http://feedjit.com/join зарим wedget-үүдийг эндээс оруулах боломжтой.
    http://www.outbrain.com өөрийн бичлэг үнэлгээтэй болгоохыг хүсвэл энэ хаягаар орж зааврын дагуу wedget-ийг блогтоо оруулна уу.

     
    Тохиргоо
    Тохиргоо нь дотроо Найз урих, Найзлах хүсэлтүүд, Дэлгэрэнгүй хайлт, Нууц үг солих, Блог гэсэн цэснүүдтэй.

    Найз урих

    Тохиргоо дотроос Найз урих гэдэг рүү орно. Энд найзаар урих гэж байгаа хүнийхээ И-мэйл хаягийг бичиж илгээнэ. Гишүүн болон гишүүн биш хүмүүс рүү И-мэйл илгээн найзад урьж болно.

    Найзлах хүсэлтүүд
    Найзлах хүсэлтүүд цэс рүү ороход таны мэдээлэл хэсэг рүү шилжин найзлах хүсэлтүүд ирсэн эсэхийг харуулна.

    Дэлгэрэнгүй хайлт
    Энэ нь хэрэглэгчийг дэлгэрэнгүй мэдээллээр нь хайна. Хэрэглэгчийг мэдээллүүдээр нь хайх боломжтой:

    • Хэрэглэгчийн нэр
    • Овог
    • Нэр
    • Гар утасны дугаар
    • Хүйс
    • Мэргэжил
    • Аймаг, хот
    • Сум, дүүрэг
    • Төгссөн сургууль
    • Сургууль
    • Ажил
    • Гэр бүлийн байдал

    Дээрх мэдээллүүдээс аль нэгийг нь эсвэл хэд хэдийг оруулан хайлт хийж болно. Мөн хайх мэдээллийнхээ эхний үсэгнүүдээс оруулан хайлт хийх боломжтой.

    Нууц үг солих
    Эндээс өөрийнхөө нууц үгийг солих боломжтой. Нууц үг солих гэдэг дээр дарахаар дараах цонх гарч ирнэ.

    Хуучин нууц үг – Хамгийн сүүлд хэрэглэж байсан нууц үгээ оруулна
    Шинэ нууц үг – Шинээр оруулах гэж буй нууц үгээ оруулна
    Нууц үг \баталгаажуулах\ - Энд шинээр оруулах гэж буй нууц үгээ давтаж оруулаад Хадгалах товчийг дарангуут дараах цонх гарч ирнэ.

    Эндээс та өөрийн хэрэглэгчийн нэрээ сонгоод ОК товчийг дарж нууц үгээ солино.

     

     
    Нийтийн чат

    Нийтийн чатаар бүх хүмүүс хоорондоо зэрэг чатлах боломжтой. Нийтийн чатад орохын тулд заавал Be,..-н гишүүн болох шаардлагагүй. Нийтийн чатыг ашиглахдаа дараах зааврын мөрдөөрэй.

    Дээд талын цэснээс Чат цэс рүү орно. Шинэ цонх эсвэл шинэ таб нээгдэнэ.
       
    Хэрвээ таны компьютер дээр жава програм суугаагүй бол Татах гэсэн холбоос дээр дарж жава програмаа татан авч суулгаарай. Жава суучихсан бол чатны нүүр хуудас нээгдэнэ.
       
    Чат руу орохдоо Холбогдох товчин дээр дарж өөрийн нэрээ оруулан ОК товчийг дарж нэвтэрнэ. Чатны нүүр хуудас доорх байдлаар харагдана.
       
    Чатны зүүн талын хэсэгт чатлаж байгаа хүмүүсийн нэрс байрлана. Дээд талын хэсгээс үсгийн фонт, хэмжээ, өнгө зэргээ өөрчилж болно. Мөн хэн нэг хүнтэй нь хувийн яриа өрнүүлэхээр бол зүүн талын жагсаалтнаас чатлах гэж байгаа хүнийхээ нэрэн дээр дарж доорх цонхыг нээнэ.

     
    Мессенжер

    Энэ мессенжерээр зөвхөн идэвхтэй байгаа найз болсон гишүүдтэй харилцдаг юм. Мессенжерт орохын тулд заавал Be,.. систем бүртгүүлэн нэвтрэн орсон байх шаардлагатай. Мессенжер нь зүүн дээд буланд байрлана. Энд таны найзуудын жагсаалт байрлах ба та зөвхөн идэвхтэй байгаа найзтайгаа харилцах боломжтой. Харилцах гэж байгаа найзынхаа нэрэн дээр дарж доорх цонхыг нээн харилцана.

    Хэрвээ таны мессенжерийн цонх нээгдэхгүй бол Be,.. системийн дээд хэсэгт гарч ирэх Pop-Up гэсэн анхааруулах хэсэг дээр очин баруун товчоо дарна (эсвэл option дээр дарна). Дээд мөрөнд байрлах add Pop-Up гэдэг дээр даран зөвшөөрснөөр таны мессенжерийн цонх гарч ирнэ.

    Pop-Up
    Хэрвээ таны мессенжерийн цонх нээгдэхгүй бол дараах зааврыг мөрдөөрэй.

    Internet Explorer browser:   Be,.. системийн дээд хэсэгт гарч ирэх Pop-Up гэсэн анхааруулах хэсэг дээр очин баруун товчоо дарна (эсвэл option дээр дарна). Дээд мөрөнд байрлах add Pop-Up гэдэг дээр даран зөвшөөрснөөр таны мессенжерийн цонх гарч ирнэ.
    Firefox browser:  Pop-up цонхоо доорх дарааллаар тохируулна.

    1.      Tools цэсний option-руу орж Content табийг сонгож доорх цонхыг нээнэ.

    2. Block pop-up windows –н арын Exceptions дээр дарна.

    3. Address of web site хэсэгт www.be4u.mn гэж бичээд Allow дээр дарж Pop-up-г зөвшөөрнө.